Monday, December 14, 2015


Байршил

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Төв шуудангийн баруун талд, Express Tower 2-давхар

Sunday, November 29, 2015

Нарийн боов буюу Бэйкэри

Нарийн боов гэж юу вэ?

     Нарийн боов нь гурил буюу хөх тарианы гурил зэргийг ус, исгэгч, давс зэрэгтэй хольж зуурсан хөрөнгийг исгэж, барьсан хүнсний бүтээгдэхүүн юм. Мөн жигнэх, шарах зэрэг аргаар нарийн боовыг барьж болдог. Түүнчлэн үзэм, самар зэргийг хөрөнгөндөө хольж, ороож, дээр нь тавьж барих боломжтой.
Хорхой хүрч байгаа биз? :)
Анх эртний хүмүүс буудайг үр тариа чигээр нь хүнсэндээ хэрэглэдэг байсан бөгөөд улмаар чулуун дээр тавьж, чулуугаар нүдэн бяцлаад устай хольж чанан, зутан хэлбэртэй болгон идэж эхэлсэн байна. Түүнийг шарвал амт чанараа удаан хадгалдаг болохыг мэдэж, шарах болсон нь анхны талх гэгддэг бөгөөд эртний Месопотамид МЭӨ 6000 жилийн үеэс буудай тариалдаг байсан тул тэр үед талх үүссэн бололтой. Тэр үеийн талханд исгэгч мөөгөнцөр нэмдэггүй байсан тул хөвсгөр биш, хавтгай, хатуу зүйл байсан гэж үздэг. Харин бэйкэри буюу нарийн боов нь хэдэн мянган жилийн түүхтэй билээ. Анх Ромийн эзэнт гүрнээс үүссэн гэж үздэг байна. Ром улсдаа нэлээн чамин тансаг хоол гэгддэг байсан бөгөөд үүнийг хайр, хурим г.м онцгой тохиолдолд хэрэглэдэг байна.











Соёолж боов (сахаргүй)


Бүтээгдэхүүний жорд орсон түүхий эдүүд нь амин хүчил, А, Е, В, РР-ийн бүлгийн аминдэмүүд, хүнсний эслэг уургийн агууламж өндөртэй, илчлэг багатай тул ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулан хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй. Эмчилгээ сувиллын шинж чанартай.
ЖИН: 450гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 7 хоног хадгална


Тэжээллэг


Хүнсний аюулгүй байдлын жилд зориулав.
Уг бүтээгдэхүүний найрлаганд орсон буудайн гурил БГ-115, хошуу тарианы гурил нь төрөл бүрийн эрдэс бодис, хүнсний эслэгийн агууламж өндөртэй, илчлэг багатай тул ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй. Илүүдэл жинтэй хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой.
ЖИН: 450гр, 2кг
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 21 хоног хадгална

Зөгийн балтай мөөхий

Зөгийн бал нь төрөл бүрийн эрдэс бодис, аминдэмээр баялаг бөгөөд ходоодны үйл ажиллагааг дэмжиж, элэг цөсний үрэвсэл, ханиад, халдваргүйжүүлэлт,толгой өвдөх, ходоодны үрэвслийн үед хэрэглэхэд тустай.
ЖИН: 450гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 21 хоног хадгална

Хөх тарианы мөөхий


Хүнсний аюулгүй байдлын жилд зориулав.
Уг бүтээгдэхүүний найрлаганд орсон буудайн гурил БГ-115, хошуу тарианы гурил нь төрөл бүрийн эрдэс бодис, хүнсний эслэгийн агууламж өндөртэй, илчлэг багатай тул ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй. Илүүдэл жинтэй хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой.
ЖИН: 450гр, 2кг
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 21 хоног хадгална.

Хошуу тарианы боов


Уг бүтээгдэхүүний найрлаганд орсон буудайн II гурил, хошуу тарианы нэвс нь төрөл бүрийн эрдэс бодис болон бичил элементүүд, ялангуяа бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг үл орлуулах амин хүчлүүд, А.Е.В-ийн бүлгийн аминдэмүүд, хүнсний эслэгийн агууламж өндөртэй, илчлэг багатай тул ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй. Илүүдэл жинтэй хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой. 
ЖИН: 450гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 21 хоног хадгална

Атар бүхэл үрийн боов


Бүхэл үрийн гурил нь кальци, төмөр болон селенийн эх үүсвэр бөгөөд цөсний сувгийг цэвэрлэх, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, илүүдэл хорт бодисыг гадагшлуулах,цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, холестриныг бууруулах, хавдар, чихрийн шижин өвчнйи идэвхжилтийг бууруулах зэрэг эмчилгээ сувиллын шинж чанартай. “Милл Хаус”ХХК-ийн Органик бүхэл үрийн гурилаар үйлдвэрлэсэн. 
ЖИН: 350гр 
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 7 хоног хадгална

Хивэгтэй боов


Хүнсний хивэг ихээр агуулсан бүтээгдэхүүн нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, бодисын солилцоог идэвхижүүлэн, цусан дахь холестрины хэмжээг багасгах үйлчилгээтэй. 
ЖИН: 450гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 21 хоног хадгална

Нахиа боов

Цөцгийн тосоор баялаг, үелсэн давхаргатай, амтлаг бөгөөд шарах шүүгээнд 10-15сек халааж хэрэглэвэл илүү тохиромжтой. 
ЖИН: 450гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 7 хоног хадгална.

Давхраат боов


Цөцгийн тосоор баялаг, үелсэн давхаргатай, амтлаг, тэжээллэг, зөөлөн учраас аль ч насны хүн хэрэглэж болно. 
ЖИН: 450гр 
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 7 хоног хадгална

Дөлгөөн

Цөцгийн тосоор баялаг, үелсэн давхаргатай, амтлаг бөгөөд шарах шүүгээнд 10-15сек халааж хэрэглэвэл илүү тохиромжтой.
ЖИН: 450гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 7 хоног хадгална.

Еэвэн


Энэхүү бүтээгдэхүүн нь уламжлалт технологиор үйлдвэрлэсэн баялаг жортой зөөлөн, тэжээллэг тул бүх хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
ЖИН: 900гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 21 хоног хадгална

Цайны боов

Шингэц сайтай, өег зөөлөн, амтлаг тул хөхүүл эхчүүд болон бүх насны хүмүүс өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.
ЖИН: 750гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 7 хоног хадгална

Сүүтэй боов

Үнээний цэвэр сүүгээр баялаг, тос чихрийн агууламж бага, сэвсгэр зөөлөн тул хүүхэд, хөгшид болон элэг цөсний өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
ЖИН: 750гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 7 хоног хадгална

Жимстэй боов



Жимсний чанамалтай, баялаг орцтой тул амтлаг, зөөлөн. Бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
ЖИН: 750гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 21 хоног хадгална.

Шоколадтай мөөхий

Цэвэр шоколад орсон тул тансаг амт, үнэртэй. Шоколад нь судасны болон тархины үйл ажиллагаанд сайн үр нөлөөтэй байдаг.
ЖИН: 450гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 21 хоног хадгална

Цөцгийтэй боов


Энэхүү бүтээгдэхүүн нь цөцгийн тос, цэвэр сүү агуулах бөгөөд амтлаг, тэжээллэг, зөөлөн тул бага насны хүүхэд болон ахмад насны хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой.
ЖИН: 450гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 21 хоног хадгалана

Өнгөт мөөхий


Энэхүү бүтээгдэхүүний жорд орсон буудайн II гурил нь төрөл бүрийн эрдэс бодис, хүнсний эслэгийн агууламж өндөртэй, илчлэг багатай бөгөөд хадгалалт удаан даах тул аян замын хүнс болгон хэргэлэхэд тохиромжтой.
ЖИН: 450гр, 900гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 21 хоног хадгална

Тэргэл


Амтлаг, тэжээллэг мөн хадгалалтын явцад шинэлэг байдлаа удаан хадгалдаг тул аян замын хүнс болгон бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
ЖИН: 450гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 21 хоног хадгална

Зүсмэл


Энэхүү бүтээгдэхүүн нь амтлаг, өег мөн хадгалалтын явцад шинэлэг байдлаа удаан хадгалдаг тул аян замын хүнс болгон бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
ЖИН: 900гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 7 хоног хадгална

Нарийн савхан

Энэхүү бүтээгдэхүүн нь амтлаг, өег идэнгитэй тул бүх насны хүмүүсийн хэрэглээнд болон хоолтой хольц байдлаар хэрэглэхэд илүү тохиромжтой.
ЖИН: 750гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА: Ердийн нөхцөлд 7 хоног хадгална.

Давслаг

Энэхүү бүтээгдэхүүн нь амтлаг, өег мөн хадгалалтын явцад шинэлэг байдлаа худаан хадгалдаг тул аян замын хүнс болон бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
ЖИН НЬ-720гр
ХАДГАЛАХ ХУГАЦАА-ердийн нөхцөлд 7 хоног хадгална.

Түмэн насан хэвийн боов

Түмэн насан хэвийн боовоор Төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн идээг жил бүр засдаг уламжлалтай. Түмэн насан хэвийн боов нь монгол үнээний өрөмийг дээдийн дээд гурилтай багсарч тусгай технологиор үйлдвэрлэж, зориулалтын сав баглаа боодолд ширхэг бүрээр нь савлан, урамшуулалтайгаар худалдаалдаг тул идэхэд тансаг амт үнэртэй, идээ засахад өнгөтэй, ахмад буурлууддаа бэлэглэхэд нүнжигтэй.
ХЭМЖЭЭ-15 21 25
Хадгалах хугацаа- 21 хоног

Талх буюу нарийн боовны үүсэл

Эртний хүмүүс буудайг үр тариа чигээр нь хүнсэндээ хэрэглэдэг байсан бөгөөд улмаар чулуун дээр тавьж, чулуугаар нүдэн бяцлаад устай хольж чанан, зутан хэлбэртэй болгон идэж эхэлсэн байна. Түүнийг шарвал амт чанараа удаан хадгалдаг болохыг мэдэж, шарах болсон нь анхны талх гэгддэг бөгөөд эртний Месопотамид МЭӨ 6000 жилийн үеэс буудай тариалдаг байсан тул тэр үед талх үүссэн бололтой. Тэр үеийн талханд исгэгч мөөгөнцөр нэмдэггүй байсан тул хөвсгөр биш, хавтгай, хатуу зүйл байсан гэж үздэг.
Зутанг тэр чигээр нь хэдэн өдөр байлгавал, исгэгч мөөгөнцөр болон сүүн хүчлийн нян наалдан, аяндаа исч、гашуун амттай хөрөнгө бий болно. Түүнийг анх муудсан зүйл хэмээн үзэж хаядаг байсан боловч хаялгүй шарсан нь идэж болохоор үл барам хөвсгөр зөөлөн болохыг олж мэдсэнээр иссэн талх бий болжээ. Эртний Египтэд МЭӨ 2000 оны үед аль хэдийн иссэн талхыг мэддэг байв.
Талхыг анх овъёосоор хийдэг байсан боловч улаан буудайн талх нь илүү амттай учир аажмаар ихэнх талхыг улаан буудайн гурилаар хийдэг болжээ. Мөн исэлдлийг түргэсгэхийн тулд исгэгчийг нэмж өгөх болсон байна.
Эртний Ромд бүр талхны мухлагууд хүртэл бий болжээ. Помпей хотод хийсэн археологийн малталтаар тэр үеийн талх илэрсэн байдаг. Тэр үед чулуун тээрмээр буудайгаа тээрэмдэж, гурил болгодог байсан аж. Ерөнхийдөө талх хийх арга нь дундад зууныг хүртэл бараг өөрчлөгдөөгүй юм.
Харин Пийшин бий болсноор талх барих технологи маш хурдан хөгжиж, төрөл бүрийн талх бий болон, өндөр хүчин чадалтай талхны үйлдвэрүүд босчээ.

Wednesday, November 25, 2015

НАРИЙН БООВ
Нарийн боовны гайхамшигт амт чанар, үзэмж байдлын тухай цогц мэдээллийг олгоно.
Sweet potato "ondeh ondeh"